Сургалтанд оролцсон ББСБ-ын удирдлагууд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахад оролцогч талууд бүхий 30 орчим хүмүүстээ баярлалаа.

Бид Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлэх, шинэ, мэдлэг мэдээлэл бүхий олон арга хэмжээг зохион байгуулж байх болно.

Практик сургалт нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдлаа.

ХБҮЦ-ны бодлогын зохицуулалт, зах зээлийн өнөөгийн байдал, СЗХ-ны шалгуур үзүүлэлтүүд, ББСБ-ын зохистой харьцаа, ХБҮЦ-ны үндсэн ойлголтуудыг санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын мэргэжилтэн С.Анхмөрөний илтгэлийг хүргэж байна.