Судалгааны компанийн “Судалгааны мэдээлэл цуглуулалт” нь аливаа судалгааны ажлын чухал суурь хэсэг бөгөөд судалгааны үнэн зөв, чанартай үр дүнг баталгаажуулдаг газар юм.
Мэдээлэл цуглуулалтын үе шатанд нь судалгааны төлөвлөгөөнд заасны дагуу, өндөр чанартай анхдагч мэдээллийг найдвартай, оновчтой арга зүйгээр цуглуулж, боловсруулалтад бэлтгэх ажил хийгддэг.
Судалгааны мэдээлэл цуглуулалтын үед дараах ажлууд хийгддэг: Мэдээлэл цуглуулах-Хэрэглэгчийн санал асуулга, ярилцлага, ажиглалт болон бусад аргаар анхдагч мэдээлэл цуглуулах. Чанарын хяналт-Цуглуулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах, хянах. Судалгааны ёс зүй-Олон улсын ESOMAR судалгааны ёс зүйн стандартыг дагаж мөрдөх, оролцогчдын хувийн нууцыг хамгаалах. Танилцуулга хийх-Цуглуулсан мэдээллийн эхний үр дүн, явцын тайланг судалгааны багт танилцуулах. Бид орчин үеийн судалгааны компаниудын адил мэдээлэл цуглуулалтын үйл явцыг технологийн дэвшил ашиглан илүү хурдан, үр дүнтэй хийж ирсэн. Манай компаниийн мэдээлэл цуглуулах гол аргууд:
Судалгааны ажилтан таблет ашиглан оролцогчтой нүүр тулан ярилцаж, хариултыг шууд системд оруулдаг арга юм.
- Хариулт бүр шууд системд бичигддэг тул алдаа багатай
- Зураг, видео, газрын байршил зэргийг цуглуулах боломжтой
- Судалгааны хяналт сайн
Судалгааны ажилтан утсаар ярьж, хариултыг компьютерийн програмд оруулж мэдээлэл цуглуулдаг арга юм.
- Хурдан хугацаанд өргөн хүрээнд судалгаа хийх боломжтой
- Төвлөрсөн хяналттай, чанарын хяналт сайн
- Судалгааг нэг стандартаар авдаг
Судалгаа интернет орчинд явагдаж, оролцогчид өөрсдөө онлайн хэлбэрээр cудалгаанд оролцдог арга юм.
- Маш хурдан авах боломжтой
- Газарзүйн байрлал хамаарахгүй
- Дүн шинжилгээ хийхэд хялбар
- Дизайн, мультимедиа элемент оруулах боломжтой
Судалгаанд оролцогчдыг тодорхой нэг төв байршилд (жишээ нь: худалдааны төв, судалгааны байгууллагад) цуглуулан, туршилт, бүтээгдэхүүний сорил, видео үзүүлж судалгаа хийдэг арга юм.
- Хяналттай орчинд туршилт хийх боломжтой
- Оролцогчдын хариу үйлдэл, зан төлөвийг ажиглах боломжтой
- Бүтээгдэхүүн турших, амт үнэрлэх, дизайныг үнэлэхэд оновчтой судалгааны арга
6–10 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийн хэлэлцүүлэг хийх арга. Модератор удирдан чиглүүлдэг чанарын судалгааны арга юм.
- Гүнзгий ойлголт, хандлага, сэтгэгдлийг илрүүлэх боломжтой
- Оролцогчдын хооронд санаа солилцох замаар шинэ санаа гаргах боломжтой
- Брэнд, бүтээгдэхүүний ойлголт, хүлээлтийг судлахад тохиромжтой
Нэг хүнтэй ганцаарчилсан, гүнзгий ярилцлага хийдэг чанарын судалгааны арга юм.
- Хувь хүний дотоод сэдэл, үзэл бодлыг гүнзгий судлах боломжтой
- Нууцлаг, эмзэг сэдэвтэй судалгаанд тохиромжтой
- Уян хатан бөгөөд, ярилцлагыг гүнзгийрүүлж авах боломжтой
Судалгааны программ хангамжид суурилж, мэргэшсэн судлаачид утсаар мэдээлэл цуглуулдаг нэгж юм.
Бид мэдээлэл цуглуулалтын ажилд CATI (Computer Assisted Telephone Interview) аргыг ашиглан орон зайнаас үл хамаарсан орон даяарх судалгааг хийж байна.