card

Байгууллагын нэр хүнд, соёлын судалгаа

Байгууллагын нэр хүнд, соёлын судалгаа

Байгууллагын дотоод үнэлгээ, соёл, нэр хүндийг тодорхойлно.

Байгууллагын нэр хүнд болон соёл нь хоорондоо салшгүй холбоотой ойлголтууд юм. Байгууллагын соёл нь "дотоод үнэт зүйл", нэр хүнд нь "гадаад төрх" буюу олон нийтийн хандлагыг илэрхийлнэ.

Энэхүү судалгаагаар тодорхойлох үндсэн зүйлс болон агуулгыг доорх байдлаар нэгтгэн гаргаж байна.

 

Байгууллагын нэр хүнд, соёлын судалгаа

Байгууллагын нэр хүндийн судалгаа

Гадаад орчин буюу хэрэглэгчид, түншүүд, олон нийт танай байгууллагыг хэрхэн харж байгааг тодорхойлно.

  • Итгэлцэл ба найдвартай байдал: Олон нийт танай байгууллагад хэр зэрэг итгэдэг, амлалтандаа хүрдэг эсэх.
  • Нийгмийн хариуцлага (CSR): Байгууллага нийгэм, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж үнэлэгддэг үү?
  • Ажил олгогчийн брэнд (Employer Branding): Гадны мэргэжилтнүүд танай компанид ажиллахыг хүсдэг үү? Зах зээл дээрх "сайн ажил олгогч" гэсэн дүр төрх.
  • Ёс зүй ба ил тод байдал: Бизнесээ шударгаар явуулдаг эсэх тухай олон нийтийн төсөөлөл.

Байгууллагын нэр хүндийн судалгаанд дараах аргачлалуудыг ашигадаг:

  • Оролцогч талуудын ойлголт, итгэлцэл, ил тод байдлын индекс
  • Reputation KPI- Нэр хүндийн гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт (хүндлэл, итгэлцэл, танил байдал, бахархах байдал)
Байгууллагын соёлын судалгаа

Байгууллагын соёлыг судлахдаа ажилчид юунд итгэдэг, ямар зарчмаар ажилладаг болохыг тодорхойлно.

  • Үнэт зүйл ба зарчмууд: Байгууллагын зарласан үнэт зүйлс нь бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэх.
  • Удирдлагын хэв маяг: Удирдлага ажилчидтайгаа хэрхэн харилцдаг, шийдвэр гаргахдаа ажилчдын оролцоог хэрхэн хангадаг вэ?
  • Дотоод харилцаа: Хэлтэс нэгжүүдийн хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааны уур амьсгал.
  • Шагнал урамшуулал ба хүлээн зөвшөөрөлт: Сайн гүйцэтгэлийг хэрхэн үнэлдэг, өсөж дэвших боломж хэр нээлттэй вэ?
  • Ажил, амьдралын тэнцвэрт байдал: Ажилчдын сэтгэл ханамж болон стрессийн түвшин.