card

Брэнд болон бүтээгдэхүүний судалгаа

Брэндийн судалгаа

Брэндийн байр суурь, хэрэглэгчийн хандлагыг тодорхойлно. Брэнд болон маркетингийн стратегийн судалгаа нь бизнес зах зээлд хэрхэн ялгарах, хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг хүргэх, түүнийгээ ямар сувгаар дамжуулахыг шийдэхэд туслах "луужин" юм.

Судалгаагаар тодорхойлох үндсэн зүйлс болон агуулгыг дараах байдлаар ангилж болно.

Энэ хэсэг нь брэндийн "сүнс" буюу дотоод мөн чанар, зах зээл дэх байр суурийг тодорхойлоход чиглэдэг.

  • Брэндийн танигдсан байдал (Brand Awareness): Хэрэглэгчид танай брэндийг хэр зэрэг мэддэг, өрсөлдөгчдөөс ялгаж чадаж байгаа эсэхийг хэмжинэ.
  • Брэндийн хоногшуулалт: Хэрэглэгчийн тархинд танай брэнд "юу" гэж бууж байна вэ? Жишээ нь: Хамгийн хурдан уу, эсвэл хамгийн чанартай юу?
  • Брэндийн үнэ цэнийн амлалт: Танай брэнд хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэж, ямар ашиг тус өгөх вэ?
  • Брэндийн төрх байдал: Лого, өнгө төрх, харилцааны өнгө аяс  нь зорилтот хэрэглэгчдэдээ тохирч буй эсэх.
Брэндийн судалгаа
Бүтээгдэхүүний судалгаа

Бүтээгдэхүүний судалгаа

Бүтээгдэхүүний судалгаа нь зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах эсвэл байгаа бүтээгдэхүүнээ сайжруулахад шаардлагатай бодит өгөгдөл, мэдээллийг цуглуулах, шинжилгээ хийх үйл явцыг хэлнэ.

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон бүтээгдэхүүнийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, амжилттай гүйцэтгэх боломжийг тодорхойлдог. Энэхүү судалгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээ болон туршлагыг судлах аргачлалын хүрээнд хийгддэг. Хэрэглэгчийг туршлагын судалдснаар тухайн бараа үйлчилгээг хэрэглэгч хэрхэн үнэлж байгааг ойлгох боломжтой ба тэдний үнэлэмж дээр суурилан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн сайжруулах талаар төлөвлөх боломжийг олгодог.

Энэхүү судалгааны талаар доорх гурван үндсэн хэсэгт хуваан авч үзье.

Бүтээгдэхүүний судалгаагаар тодорхойлох зүйлс

Судалгааны явцад бид дараах асуултуудад хариулт авч, бүтээгдэхүүний "дүр төрхийг" тодорхойлдог:

  • Хэрэглэгчийн хэрэгцээ ба асуудал: Зорилтот хэрэглэгчдэд ямар асуудал тулгараад байна вэ? Тэдний хүсэж буй шийдэл юу вэ?
  • Зах зээлийн боломж: Тухайн бүтээгдэхүүн зах зээлд орон зай байна уу? Зах зээлийн багтаамж хэд вэ?
  • Өрсөлдөгчийн дүн шинжилгээ: Ижил төрлийн бүтээгдэхүүн санал болгож буй компаниуд хэн бэ? Тэдний давуу болон сул тал юу вэ?
  • Үнийн мэдрэмж: Хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнд хэдэн төгрөг төлөхөд бэлэн байна вэ?
  • Бүтээгдэхүүний онцлог: Ямар шинж чанарууд нь хэрэглэгчдэд хамгийн их үнэ цэнийг өгөх вэ? Заавал байх ёстой болон байвал зүгээр шинж чанарууд.

Бүтээгдэхүүний судалгаа

1. Судалгааны аргачлал

Бүтээгдэхүүний судалгааг ихэвчлэн хоёр үндсэн ангилалд хувааж, дараах аргуудыг ашигладаг.

А. Чанарын судалгаа (Qualitative Research) – "Яагаад" гэдгийг ойлгох

  • Гүнзгийрүүлсэн ярилцлага: Хэрэглэгчтэй ганцаарчлан уулзаж, тэдний зан төлөв, сэдэл, хүлээлтийг ойлгох.
  • Фокус бүлгийн ярилцлага: 6-10 хүнийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээгдэхүүний санааг турших.
  • Ажиглалтын арга: Хэрэглэгч бүтээгдэхүүнийг бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж байгааг ажиглах.

Б. Тоон судалгаа

  • Санал асуулга: Олон тооны хэрэглэгчдээс асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах
  • A/B Тест: Бүтээгдэхүүний хоёр өөр хувилбарыг (жишээ нь: хоёр өөр загвар) хэрэглэгчдэд үзүүлж, аль нь илүү үр дүнтэй байгааг хэмжих.
  • Conjoint Analysis: Хэрэглэгч бүтээгдэхүүний аль шинж чанарт (үнэ, өнгө, чанар) илүү ач холбогдол өгч байгааг математик аргаар тодорхойлох.
2. Судалгаагаар юуг шийдвэрлэдэг вэ?

Судалгааны үр дүнд компаниуд эрсдэлээс сэргийлж, зөв шийдвэр гаргах боломжтой болдог.

Эрсдэлийг бууруулах      

  • Зах зээлд эрэлтгүй бүтээгдэхүүн гаргаж, их хэмжээний мөнгө, цаг хугацаа алдахаас сэргийлнэ.

Бүтээгдэхүүн-Зах зээлийн нийцэл

  • Хэрэглэгчийн яг хүсэж буй зүйлийг санал болгож, борлуулалтыг баталгаажуулна.

Үнийн стратеги

  • Хэрэглэгчийн худалдан авах чадварт нийцсэн, ашигтай үнийг тогтооно.

Хөгжүүлэлтийн дараалал

  • Бүтээгдэхүүний ямар функцийг түрүүлж хийх шаардлагатайг тодорхойлно.

Маркетингийн мессеж     

  • Хэрэглэгчийн хувьд тулгарч буй асуудлыг мэдсэнээр сурталчилгааны үг, утга санааг оновчтой болгоно.