ХБҮЦ-ыг хөрөнгийн зах зээлд арилжаалахаар бэлтгэх, тусгай зориулалтын компанийг үүсгэн байгуулах, зөвшөөрөл авах зөвлөх үйлчилгээ.
Санхүүгийн байгууллагууд нь өөрийн тайлан тэнцэл дэх зээлийн хөрөнгө, бусад санхүүгийн авлагыг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар өөрт шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг зах зээлээс татах процессийг үнэт цаасжуулалт гэнэ. Багцын эрсдэлийг бусдад шилжүүлэх, тархаах, урт хугацаат зээлийн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12.5-т заасны дагуу ТЗК нь хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулахыг хориглосон. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1-т тус тус заасны дагуу хуульд заасан үйл ажиллагаа явуулахтай холбоотой үйлчилгээг гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр заасан.
•Хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн ТЗК-ийн хөрөнгийг удирдах
•Үнэт цаасны төлбөрийг шилжүүлэх
•Хөрөнгө оруулагчид шаардлагатай тайлан, мэдээг гаргаж өгөх
•Үнэт цаасны хөрөнгийн багцтай холбоотой санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагчийн болон өөрийн хөрөнгийн бүртгэлээс тусад нь хөтлөх
•Нягтлан бодох бүртгэлийн тайлан гаргах, НББОУС-ийн дагуу хөтлөх, холбогдох бичилт, бүртгэлийг бэлтгэх, холбогдох этгээдэд танилцуулах
•Татварын баримт бичгийг хугацаанд нь бэлтгэх, бүрдүүлэх, холбогдох тооцоолол, баримт бичгийг ҮЦ гаргагчид бэлтгэж өгөх, шаардлагатай татварыг төлөх;
•Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын чиг үүргийг гүйцэтгэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулах
•Компанийн нарийн бичгийн үйлчилгээг үзүүлэх, бүх баримт бичих, эрх зүйн баримт бичгийг бэлтгэх, компанийн захиргааны бусад үйлчилгээг үзүүлэх
•Үйлчилгээ үзүүлэгч банкнуудтай харилцах, тэдгээрээс тайлан мэдээллийг хүлээн авах, тухайн мэдээллийг нэгтгэх, хяналт тавих, хөрөнгөтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх талаар судалгаа шинжилгээ хийх
•ТЗК-ийн тайланд аудит хийлгэх, түүнд бэлтгэх
•ТЗК-ийг үүсгэн байгуулах ажиллагаа болон түүнийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн байдал нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, гэрчилгээ, тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр эсэх;
•ХБҮЦ гаргах тухай шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн эсэх;
•ТЗК-ийн дүрэм, үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах журмууд нь хууль тогтоомжид нийцсэн эсэх;
•Баталгаат үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогч этгээд буюу анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагчтай байгуулсан хөрөнгө шилжүүлэх, худалдах, худалдан авах, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, хэлцэл зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавар байгаа эсэх;
•ХБҮЦ гаргагч нь хөрөнгө итгэмжлэн удирдагч, бусад оролцогчидтой ашиг сонирхлын зөрчилтэй эсэх;
•Хөрөнгийн багц дахь хөрөнгийн төрөл бүрээс хамааруулан санамсаргүй түүврийн аргаар сонгох замаар үнэт цаас гаргагчаас тогтоосон хууль зүйн шалгуур үзүүлэлт хангаж буй эсэх;
•Багцын хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдох гэрээ, хэлцэл нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, гэрээ, хэлцэлд үүргийн гүйцэтгэлийн зүйлтэй холбоотой аливаа шаардах эрхийг шилжүүлэхгүй болон хэрэгжүүлэхгүй байхыг үүрэг болгосон, эсхүл шилжүүлэхийг хориглосон, хязгаарласан нөхцөл тусгасан эсэх.