Бизнесийн судалгаа, Нийгэм, улс төрийн судалгаа, Бизнес төсөл, Сургалт зөвлөх үйлчилгээ
Зах зээлийн судалгаа нь бизнесийн шийдвэр гаргах эрсдэлийг бууруулж, боломжийг олж харахад туслах цогц судалгаануудаас бүрдэнэ. Энэхүү судалгаагаар зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг бүхэлд нь зурагладаг. Зах зээлийн судалгаагаар тодорхойлох үндсэн зүйлс болон агуулгыг доорх байдлаар ангилан харуулж байна.
Тухайн бизнес үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн хэмжээ, зах зээлийн гол дараах асуудлуудыг судалгаагаар тодорхойлно.
Зах зээлийн судалгаагаар хариулах асуултууд
Зах зээлийн судалгаа нь зөвхөн дата цуглуулах биш, харин тэрхүү дата, мэдээллийг ашиглан зах зээлийн боломжийг тодорхойлоход чиглэдэг.
Өрсөлдөгчийн судалгаа нь зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, өрсөлдөх давуу талыг бий болгоход чиглэдэг. Энэхүү судалгааг хийхдээ өрсөлдөгчдийг төрөлжүүлэн ангилж, тодорхой үзүүлэлтүүдээр харьцуулан шинжилдэг.
1. Өрсөлдөгчийн төрөл
Бизнесүүд өөртэйгөө ижил үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дараах 3 үндсэн бүлэгт хуваан үздэг:
Өрсөлдөгчөө шинжлэхдээ "Маркетингийн 7P" эсвэл дараах үндсэн үзүүлэлтүүдийг ашиглан харьцуулалт хийдэг:
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Үнийн стратеги
Зах зээлийн эзлэх хувь
Маркетинг ба идэвхжүүлэлт
Хэрэглэгчийн туршлага
Борлуулалтын суваг
Хүний нөөц ба Соёл