“Эм ай си жи” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсанаар хэрэглэгч, зах зээлийн судалгаа тооцоолол боловсруулах чиглэлд ажиллаж эхэлсэн. Эдүгээ манай үзүүлдэг үйлчилгээ нь цар хүрээтэй болсон төдийгүй бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт шилдэг шийдэл санал болгон ажиллах чадамж, туршлагатай болсон. Бид олон төрлийн бизнесийн харилцагчдыг урт хугацааны ашиг сонирхлыг өндөр түвшинд хангах хамтын ажиллагааг өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Худалдаанаас эхлээд үйлдвэрлэл, шинийг санаачлах хөгжүүлэх чиглэлд өргөн хүрээтэй туршлагатай учраас бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудалд нарийвчилсан зөвлөгөөг өгч чаддаг нь бидний онцлог юм.
Манай компани 2022 оноос “Хөрөнгө итгэмжлэн удирдах” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авснаар тусгай зориулалттай компанитай гэрээ байгуулж, хөрөнгийг нь хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлэн удирдах үйл ажиллагааг явуулж байна.