Бидний тухай

Мэргэжлийн судалгааны компани

Бидний тухай

Бизнесийн зөвлөх үйлчилгээний компани

"Эм Ай Си Жи" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсанаар хэрэглэгч, зах зээлийн судалгаа шинжилгээ боловсруулах чиглэлд ажиллаж эхэлсэн. Эдүгээ манай үзүүлдэг үйлчилгээ нь цар хүрээтэй болсон төдийгүй бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт шилдэг шийдэл санал болгон ажиллах чадамж, туршлагатай болсон билээ.

Манай компани 2022 оноос “Хөрөнгө итгэмжлэн удирдах” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авснаар тусгай зориулалттай компанитай гэрээ байгуулж, хөрөнгийг нь хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлэн удирдах үйл ажиллагааг явуулж байна.

 

 

Бизнесийн зөвлөх үйлчилгээний компани

Манай компани олон төрлийн бизнесийн харилцагчдыг урт хугацааны ашиг сонирхлыг өндөр түвшинд хангах хамтын ажиллагааг өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.

Худалдаанаас эхлээд үйлдвэрлэл, шинийг санаачлах хөгжүүлэх чиглэлд өргөн хүрээтэй туршлагатай учраас бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудалд нарийвчилсан зөвлөгөөг өгч чаддаг нь бидний онцлог юм.

The mission & Vision

Эрхэм зорилго

Харилцагчиддаа дотоод, гадаадын зах зээлд байр суурь эзлэх, салбартаа нөлөөтэй бизнес болгох үнэ цэнэтэй зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

Алсын хараа

Бизнес өрсөлдөөний талбар, зөвлөх үйлчилгээг холбосон цар хүрээтэй хамтрал бий болгоно.

Манай давуу тал

01.

Бизнес менежментийн туршлага

Онол арга зүйн чадвар, менежментийн туршлагатай байдал нь харилцагчийн үйл ажиллагааг өрсөлдөхүйц болгоход нөлөө үзүүлдэг.

02.

Олон улсын стандарт

Харилцагчдын хэрэгцээ шаардлагын дагуу ОУ-ын стандартад нийцсэн судалгаа, төсөл хэрэгжүүлдэг.

03.

Судалгаа шийдлийн чадамж

Чадварлаг хүний нөөц нь өрсөлдөх чадвартай, үр нөлөөтэй зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд гол хүчин зүйл болдог.

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

Он цагийн хэлхээс

Онцлох үйл явдлууд

2009 он

2009 он

Эм Ай Си Жи ХХК үүсгэн байгуулагдав.

2012 он

2012 он

Маrket trend арга хэмжээг зохион байгуулж, эдийн засгийн төлөв байдал, зах зээл, харилцагч үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулав.

2014 он

2014 он

Судалгааны аргазүй, Төслийн удирдлагын сургалтыг зохион байгуулах болсон. Судалгааны аргазүй, судалгаа боловсруулах аргачлал, төслийн удирдлагын нэгдсэн сургалтыг хийж эхэлсэн.

2015 он

2015 он

Олон улсын зөвлөхтэй хамтрах болсон. Маркетинг, олон нийтийн судалгаа, бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлд хамтран ажиллах болсон.

2022 он

2022 он

2022 оноос “Хөрөнгө итгэмжлэн удирдах” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авснаар тусгай зориулалттай компанитай гэрээ байгуулж, хөрөнгийг нь хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлэн удирдах үйл ажиллагааг явуулж байна.

2026

2026

Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-аас гаргаж буй “Инвескор Өсөлт” Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгө итгэмлэн удирдагчаар ажиллалаа. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээл мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч боллоо.