Энэхүү сарын тойм нь Монголын эдийн засгийн нөхцөл, бизнесийн орчин, хөрөнгийн зах зээлийн гол өөрчлөлтүүдийг нэг дороос, бодит дата дээр тулгуурлан хүргэх юм. Энэ удаагийн дугаарт Таны мэдлэг дугаарт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хүргэж байна. Та бүхэн эхний дугаарыг хүлээн авна уу. Макро эдийн засгийн тойм. Дэлхийн улс орнуудын хооронд худалдааны хэлэлцээр хийгдэж, АНУ-ын зүгээс тарифын түвшнийг анх зарласан дүнгээс багаар ногдуулсан ч дэлхийн эдийн засаг геополитикийн тодорхой бус байдал өндөр хэвээр байгаатай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 9-р сарын 16-ны өдрийн хурлаар бодлогын хүүг 12 хувь болгож хэвээр хадгалах шийдвэр гаргасан. 2026 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг хүргэж байна: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зээлийн хөрөнгийн шалгуур. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар сонирхож буй ББСБ-уудад зориулан үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг хүргэж байна. Зээлийн хөрөнгийн хувьд (Авто машины зээл) Зээлийг холбогдох журмын дагуу үүсгэсэн, зээлийн хувийн хэрэг нээж, стандартын дагуу материал бүрдүүлэлттэй байх Зээлийн гэрээ нь хуулийн дугуу хийгдсэн Зээлийн хөрөнгө нь хууль зүйн хувьд анхны үүрэг гүйцэтгэгчийн бүрэн өмчлөлд байх бөгөөд анхы зээлдүүлэгчээс бусад этгээдийн хувьд аливаа байдлаар үүргээс ангид байх Зээл нь Анхны үүрэг гүйцэтгэгчийн хувьд хууль, гэрээ эсхүл бусад байдлаар аливаа үүргээс ангид фидуцийн гэрээний зүйлийн хамтаар гуравдагч этгээдэд шилжихэд хориглогдоогүй эсхүл хязгаарлагдаагүй байх Тасалбар болгох өдрийн байдлаар Үндсэн болон хамтран зээлдэгчийн үүрэг хүлээсэн тухайн зээл нь Үнэт цаас гаргагчид өмнө нь худалдагдаагүй, төлөгдөөгүй, өр төлбөрийн үүрэггүй байх Зээлийн багцын мэдээлэл нь зээлийн үндсэн баримттай нийцэж байх ТАНЫ МЭДЛЭГТ Хөрөнгөөр баталгаасан үнэт цаас. ХБҮЦ гэж юу бэ? Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь ирээдүйд олох орлогоор хөрөнгийн багц бүрдүүлэн тусгай зориулалтын компани байгуулж олон нийтэд нээлттэй, хаалттай хүрээнд санал болгодог үнэт цаасжуулсан санхүүгийн хэрэгсэл юм. Давуу тал Тогтмол өгөөжтэй: Улирал тутмын купоны төлбөр авах боломжтой Хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаалагдсан: Зээлийн багц дахь чанаргүй зээл үргэлж 0%-тай байдаг Хөрвөх чадвар сайн: Богино хугацааны хөрөнгө оруулалтын өгөөж өндөр Санхүүжилтийн шинэ суваг: Банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татарх шинэ суваг Татвар 5%: Хувьцааны ногдол ашгийн өгөөж, нээлттэй бонд, ХБҮЦ-ны хүүгийн орлогын татвар 5% Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд Монгол улсын эдийн засаг 2024 онд 5.1 хувиар өссөн бөгөөд тус өсөлтөд нүүрсний олборлолт түүхэнд хэмжээнд хүрч, Оюу толгойн далд уурхайн олборлолт эрчимжиж зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлсэн бол зудын гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өсөлтийг сааруулсан. Харин 2025 оны 2-р улирлын байдлаар эдийн засаг 5.7 хувиар тэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бол уул уурхайн салбарын өсөлт удааширч, түүнийг дагасан тээвэр худалдааны салбарууд агшиж, өсөлтөнд нөлөөлсөн байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сар болгон мэйлээр илгээж байх болно. Та бүхэн макро эдийн засаг, хөрөнгийн зах зээл, бизнесийн орчины талаар ямар мэдээлэл авахыг хүсэж байна. Бидэнтэй холбогдоорой. И-мэйл: info@micg.mn Утас: 7515-7733 Эдийн засаг энгийнээр Macro & Market Outlook.