“Эм ай си жи” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсанаар хэрэглэгч, зах зээлийн судалгаа тооцоолол боловсруулах чиглэлд ажиллаж эхэлсэн. Эдүгээ манай үзүүлдэг үйлчилгээ нь цар хүрээтэй болсон төдийгүй бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт шилдэг шийдэл санал болгон ажиллах чадамж, туршлагатай болсон. Бид олон төрлийн бизнесийн харилцагчдыг урт хугацааны ашиг сонирхлыг өндөр түвшинд хангах хамтын ажиллагааг өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.
Худалдаанаас эхлээд үйлдвэрлэл, шинийг санаачлах хөгжүүлэх чиглэлд өргөн хүрээтэй туршлагатай учраас бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудалд нарийвчилсан зөвлөгөөг өгч чаддаг нь бидний онцлог юм.
Бид менежментийн туршлагатай тул менежментийн хэрэгцээг төсөөлж судалгаа хийдэг.
Их хэмжээний өгөгдөл (Big data) дээр боловсруулалт хийх чадамж өндөр. Иймээс бизнесийн онцлогт тохирсон шийдлийг олдог.
Бизнесийн ойлголт, туршлагатай учир үр дүнтэй судалгаа явуулж чаддаг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахад зөвлөх үйлчилгээ. Хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулан ажиллах
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн зэрэг олон талбарт өрсөлдөх чадвартай менежментийн зөвлөгөө үзүүлэх
Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа, маркетингийн судалгааны ажил
Удаан хугацааны бизнесийн салбарт ажилласан туршлагадаа тулгуурлаж шинээр эхлэж байгаа, үр ашиггүй, өрсөлдөөн ихтэй, тэлэх шаардлага үүссэн олон нөхцөл байдалтай бизнест стратегийн үйлчилгээ
Гадаад, дотоодоос нарийн төвөгтэй бизнесийн (зээлийн шаардлага хангасан) төсөл боловсруулах, хүлээн зөвшөөрүүлэх
Олон улсын мэргэжлийн сертификат олгодог CertiProf Институт-ын сургалт
Бид ассет ТЗК ХХК-ийн 15.0 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны анхны хүүгийн төлбөр бүрэн төлөгдөө.
Бизнесийн зөвлөх компаниас хамгийн их асуудаг асуултууд нь шинэ санааг хэрхэн хөгжүүлэх, хангалттай зах зээл байгаа эсэх, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийлгэхийг хүсдэг. Иймд мэргэжлийн судалгаа, бизнесийн зөвлөх “Эм Ай Си Жи” ХХК (MICG LLC)-ийн зүгээс шинэ санааг хэрхэн хөгжүүлэх, төслийн санааг хэрэгжүүлэх ажлын дарааллыг та бүхэнд хүргэж байна. Үүний тулд таны хөрөнгө оруулалтын стратегид нийцсэн эсэхийг тодорхойлно.
Та хөрөнгө оруулалтын бизнес төсөл боловсруулж хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсэж байна уу? Тэгвэл хамгийн эхэнд шаардлага хангасан Бизнес төсөл буюу ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл) шаардлагатай байдаг. Иймд “Эм Ай Си Жи” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн Банкны шаардлагад нийцүүлэн төслөө хэрхэн бичиг талаар зөвлөгөө хүргэж байна.
Энэ сургалт нь төслийн менежментийн мэргэжилтнүүдэд зориулагдсан ба төслийг удирдах, асуудлыг дүгнэж, шийдвэрлэх, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, нөөцийг үр дүнтэй ашиглах болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллахад чиглэсэн ур чадваруудыг эзэмшинэ.