Оюутан байхдаа эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцож тэтгэлэгт оюутан, Монгол улсын шилдэг 100 оюутны нэгээр шалгарч байсан. Энэ үеэс эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сонирхолтой болсон.
Барилга үл хөдлөх хөрөнгийн судалгаа хийж байгаад Тайваны Тайнан хотод байрлах Southern Taiwan University of Science and Technology сургуулийн Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөрт хамрагдаж 2018 онд хичээлээ дүүргэсэн. Суралцах хугацаандаа аливаа байгууллагын үйл ажиллагааны менежмент, мэдлэгийн менежмент, их хэмжээний өгөгдөл (Big data analysis) хичээлүүдийг сонирхон судалж, судалгааны ажил хийж байсан.