Зах зээлийн судалгаа яагаад чухал байдаг вэ?

Зах зээлийн судалгаа гэдэг нь шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээний шинж чанарыг үнэлэх замаар боломжит хэрэглэгчидтэй шууд холбогдож судалгаа хийх үйл явцыг хэлнэ. Энэ арга нь байгууллага эсвэл бизнес эрхлэгчид өөрсдийн зорилтот зах зээлээ олж илрүүлэх, цуглуулсан дүгнэлтүүддээ баримтжуулах, уг мэдээлэл дээр үндэслэсэн шийдвэр гаргах боломжтой болдог. Зах зээлийн судалгаа хийх үндсэн зорилго нь тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зах зээлийг ойлгох судлах, бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчид хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг тодорхойлоход оршино. Зах зээлийн судалгааг хийснээр олж авсан мэдээллүүдээс маркетингийн зар сурталчилгааг оновчтой хийхэд ашиглаж болно. Мөн үйлчлүүлэгчийн хэрэгцээ, үйлчилгээний онцлог шинж чанарыг тодорхойлоход ашигладаг.

Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж байгаа орчинд бизнес эрхлэгчид хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэх, ойлгох нь чухал юм. Зах зээлийн судалгаа хийх нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнесээ дүгнэх хамгийн шилдэг аргуудын нэг юм. Зах зээлийн судалгаа хийснээр бий болох 4 хэрэгцээг хүргэж байна.

1. Одоогийн болон шинэ бүтээгдэхүүний үнэ цэний мэдээлэл болон боломжуудыг тодорхойлж өгдөг бөгөөд улмаар бизнес төлөвлөгөө, стратегийн төлөвлөгөө боловсруулахад тусалдаг.

2. Хэрэглэгчдэд ямар хэрэгцээ шаардлага гарч байгааг тодорхойлоход туслах бөгөөд хэрэглэгчдийг илүү таньж,  хэрэгцээнд нийцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд бизнес эрхлэгчид тусална.

3. Хэрэглэгчдийн хэрэгцээг ойлгосноор бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэл, борлуулалтыг урьдчилан таамаглаж тооцоолох боломжтой болно. Үйлдвэрлэлийн менежерийн хувьд хамгийн хэцүү асуудлуудын нэг нь бараа материалыг эргэлт удаашрах явдал юм.  Хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд хэчнээн ширхгийг үйлдвэрлэх шаардлагатай вэ? Зах зээлийн судалгаа эдгээрийг тодорхойлоход тусална.

4. Өрсөлдөгчдөөс хоцрохгүйн тэдгээрийг хооронд нь харьцуулсан судалгаа хийх нь чухал судалгаа болно.Бизнес эрхлэгчид өрсөлдөгчөөсөө 1 алхмын өмнө байхын тулд өөрийн стратегийг боловсруулах шаардлагатай.