“ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд боллоо

slide12014 оны 4 дугаар сарын 03-ны өдөр “Маrket trend 2014” бизнесийн гурав дахь чуулга уулзалт “ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалт нь төрийн болон бизнесийн байгууллагуудын удирдлага, маркетер, судалгааны ажилтнуудад зориулагдсан болно. Энэхүү сургалтын явуулах зөвлөх багш Луйс Смит Нидерландын олон улсын маркетигийн мэргэжилтэн Луйс Смит нь 2006-2009 онд зам тээвэр усны бодлогын яаманд мэргэжилтэнээр, 2010 онд PR менежмент компанид мэргэжилтэнгээр ажилласан туршлагатай.Өөрийн улсдаа олон томоохон байгууллагад гэрээт зөвлөхөөр ажиллладаг.Дэлхийн томоохон 20 гаруй брэндүүдийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, маркетингийн стратегийг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн. СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Бизнес эрхлэгчид, маркетерууд, үйлчилгээний менежерүүд, судалгааны мэргэжилтэн, захирлуудад ДЭЛХИЙН МАРКЕТИНГИЙН ШИНЭ ҮЕИЙН ХАНДЛАГА, ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ шинэлэг мэдлэг мэдээлэл өгөх, байгууллага дээр хэрэгжүүлэх боломжтой санаа боломжийг олгосон.