БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ БА САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХӨРӨНГӨ БОСГОХ (3+1) сэдэвт сургалт боллоо

Хөрөнгө оруулагчид бизнест хөрөнгө оруулахын өмнө тухайн бизнесийн санхүү ямар байх бол гэдгийг мэдэх хэрэгтэй болдог.Ингэхийн тулд мөнгөн урсгалын төсөв гаргаж, төсөв дээрээ шинжилгээ, дүгнэлт хийдэг загвартай болох шаардлагатай юм.Мөн бизнест санхүүгийн асуудал ихээр тулгардаг.Тэр тулгарч байгаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх олон арга байдаг.Уг сургалтанд сууснаар асуулдаа шийдвэрлэж, үр өгөөжтэй шийдвэр гаргаж сурсан.

Бизнесийн үнэлгээний сургалтын танилцуулга
Төсөл, бизнес хоёр яагаад чухал юм бэ?

Бизнес төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын үр ашиг гэж юу вэ?
Хөрөнгө оруулагчид бизнест хөрөнгө оруулахын өмнө тухайн бизнесийн санхүү ямар байх бол гэдгийг мэдэх хэрэгтэй болдог.Ингэхийн тулд мөнгөн урсгалын төсөв гаргаж, төсөв дээрээ шинжилгээ, дүгнэлт хийдэг загвартай болох шаардлагатай юм.

Уг сургалтанд хамрагдсанаар:
Бизнесийн үйл ажиллагаагаа мөнгөн урсгалд хөрвүүлж чаддаг болох
MS Excel-ийг ашиглан мөнгөн урсгалын төлөвлөгөө шинжилгээ хийх
Хөрөнгө оруулалтын болон ашиглаж буй капиталын өгөөж тооцох
Бизнесийн хэллэгээр сонирхогч талуудад үр дүнгээ тайлагнаж сурах болно.
Хэн оролцож болох вэ?
Ажил олгогч
Санхүүгийн болон бусад менежер
Төслийн менежер

Бизнес төлөвлөгөөний зорилгыг зөвшөөрч, тодорхойлох
Хүлээгдэж буй мөнгөн урсгал болон “benchmarking”-ын хуваарийг зөвшөөрөх
Шаардлагатай нөөцүүдийг тодорхойлох
Шаардлагатай нөөцүүдийг ашиглахад гарсан зардал төлбөрийг хуваарилах
Борлуулалт, орлогыг таамаглах
Бэлэн мөнгөний урсгалын загварыг “Excel” программ дээр хийх
Ажлын загвар руу үйл ажиллагаа, төлбөрийг хөрвүүлэх
“PMPM” загварыг ашиглан таамаглал хэр бодиттой болохыг шалгах
Бүтээгдэхүүний ашигт байдал тооцох
Боломжийг бий болгох
Зорилго, зардлыг харьцуулах
Хэрвээ шаардлагатай бол зорилго, үйл ажиллагаа, эх үүсвэрээ өөрчилж дахин тооцоололт хийх
Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл бэлтгэх чадварт суралцана.