Захирлын мэндчилгээ

bilegtsaihan

Бизнесийн салбарын ширүүн өрсөлдөөн дунд аль мэдээлэлтэй нь оршин тогтнож, өргөжин хөгжиж байдаг. Тэр ч утгаараа манай бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах, сул талаа илрүүлэх зорилгоор хэрэглэгчийн зан төлвийн судалгааг тогтмол хийх болжээ.

Бизнесийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг манай компани нь тасралтгүй, тууштай ажиллаж буй цөөн компаниудын нэг юм. Бид энэ хугацаанд 150 гаруй судалгааны ажил гүйцэтгэсэн байна. Байнга хувьсаж байдаг хэрэглэгчийн хандлагыг судлахад хамрах хүрээ, газарзүйн байршлаас шалтгаалаад асар их зардал гардаг. Тэгвэл компанийн нэвтрүүлж буй дэвшилтэт технологийн судалгааны аргачлал нь дээрх зардлыг хэмнээд зогсохгүй, цаг хугацааны хувьд ч хэмнэх боломжтой.

Бизнесийн шинэ санаа олоод, түүнийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж буй хүмүүст нөхцөл байдлыг бодитоор үнэлж, эрсдэлээ тооцох шаардлага тулгардаг. Эрсдэлийг тооцож, зах зээлийг бодитоор үнэлэх нь төсөл амжилттай хэрэгжихийн эхлэл юм. Мөн ямар ч бизнесийг эхлэхээс өмнө тухайн зах зээлээ сайтар судалсан байх хэрэгтэй. Дэлхий дахинд бизнесийн байгууллагууд судалгаан дээр оршин тогтнож байна гэвэл хилсдэхгүй.

Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж өрсөлдөөн улам ширүүсч байгаа өнөө үед судалгаанд тулгуурласан бизнес, судалгаанд тулгуурласан маркетинг л амжилт олно. Судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь хэд хэдэн давуу талтай. Судалгаанд оролцох зорилтот сегментийг сонгох, асуулт боловсруулах, дүн шинжилгээ хийж үр дүнг гаргах зэрэг судалгааны үе шат бүрт мэргэжлийн ур чадвар шаардана.

Хэрэв эдгээрийн аль нэгийг л алдаатай хийвэл судалгааны үр дүн бүхэлдээ буруу гарах эрсдэлтэй. Иймд эдгээр эрсдэлийг үүрэлгүй биднээр ажлаа даалган хөндлөнгийн дүгнэлт, санал зөвлөгөөг авч бизнесээ улам өргөжүүлэн ажиллахыг ерөөе.

Таныг хүндэтгэсэн,

“ЭМ АЙ СИ ЖИ” ХХК-ийн

Гүйцэтгэх захирал  Б.БИЛЭГТСАЙХАН