Жижиг дунд бизнес эрхлэгчдийн гаргадаг зарим алдаа

images (2)Зах зээл
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дампууралд хүргэдэг нэг шалтгаан нь бизнес хийх гэж байгаа зах зээлээ урьдчилж судлаагүй байдагтай холбоотой. Ихэнх бизнес эрхлэгчид бизнесээ эхлэхдээ тэдний бараа үйлчилгээ үнэхээр эрэлттэй байгаа эсэхийг нягталж судлалгүйгээр өөрийн дотоод итгэл үнэмшил, сэтгэгдэлдээ тулгуурладаг. Ийнхүү бизнес эхлээд ажиллаж байх үед хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарсны эцэст зах зээлийн хуулийг эргэн санахад хүрцгээдэг байна.

Иймд хамгийн түрүүнд зах зээлийн судалгаа хийж, эрэлтийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв жижиг дунд бизнес эрхэлэгчид зах зээлийн судалгаа хийх хөрөнгө мөнгөний бололцоогүй бол тухайн салбарт бизнес эрхэлж буй компани, хувь хүмүүс, худалдаа аж үйлдвэрийн танхим, холбоод мөн тэрчлэн хэрэглэгчидтэй уулзаж ярилцаж болно. Хамгийн чухал нь зах зээлийн талаарх мэдээллээ аль болохоор ихийг цуглуулаарай.

Магадгүй таны бараа бүтээгдэхүүн цаг үеэсээ түрүүлсэн эсвэл аль хэдийнээ зах зээлд түгсэн бараа байж болно. Хэрэв эрэлт байхгүй бол бизнесийн төлөвлөгөөгөө эргэн боловсруулж стратегаа өөрчлөх хэрэгтэй. Сэргэлэн овсгоотой бизнес эрхлэгчид алдагдал гарч болзошгүй байдалтай тулгармагц дараагийн ажиллагаандаа орцгоодог.

Менежмент
Ихэнх жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн зарим үйл ажиллагааг дэмий зүйл гэж боддог. Жишээ нь санхүүгийн тайлан бүртгэл хөтөлж, хуучин өр төлбөр, авлагаа хянаж байхыг төвөгшөөж харин бизнесэ цаашид өргөжүүлж, шинэ зах зээл олох зэрэгт анхаарлаа төвлөрүүлдэг. Гэхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хийх дуртай зүйлээ хэдий сайн хийх тусам бизнесийн энгийн алдаа гаргах боломж тэр чинээгээр их байдаг. Бизнес эрхлэгчид зөвхөн өөрсдийн дуртай зүйлээ хэт их анхаарч хийх ёстой зүйлээ умартдаг талтай. Бизнес гэдэг бол зөвхөн стратеги төлөвлөгөө хийх бус өдөр тутмын үйл ажиллагаагаа хянаж байх ажиллагаа ордог.

Гэрээ
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн гаргадаг түгээмэл нэг алдаа нь бичгээр гэрээ байгуулдаггүй явдал юм. Бизнес эрхлэгчид амлалт хийж “гар барьж” гэрээ хийцгээдэг. Бичгэн гэрээгүйгээр бизнесийн үйл ажилагаа явуулах нь хожмын их төвөг бэрхшээлийн эхлэл болно. Бичгэн гэрээ байхгүй бол маргаан гарахад таны үгийг нотлох баримт үгүй бөгөөд та эцэстээ цаг хугацаа, зардлаар хохироод үлдэнэ. Ийм явдал бизнесийн хамтран ажиллах гэрээнд түгээмэл тохиолддог. Албан бус судалгаагаар тухайн улсад бизнес эрхлэгчдийн тал гаруй нь бичгэн гэрээгүйгээр буюу хуучирсан гэрээний үндсэнд бизнесээ явуулж байдаг байна.

Хэрэв та хэн нэгэнтэй бизнес хийх гэж байгаа бол талуудын харилцаа холбоог баримтжуулсан бичгэн гэрээ байгуулах зэргээр бичиг баримтжуулаарай.

Намайг олоорой
Үйлчлүүлэгчид намайг олох болно гэж боддог нь бизнес эхлэгчдийн нэг алдаа байдаг. Таны бизнес хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, арилжаа худалдааны төвд байрладаггүй л юм бол зүгээр суугаад үйлчлүүлэгчдээ хүлээгээд байж болохгүй. Таныг олоход нь та үйлчлүүлэгчддээ туслах хэрэгтэй. Энэ нь вебсайт хийдэг онлоайн бизнесийн хувьд ч адилхан. Байнга бизнесээ урамшуулж байх хэрэгтэй юм.

Шинэ бизнесийг олонд танил болгоход зар сурталчилгаа чухал. Үргэлж үйлчлүүлэгчдээ өөрийгөө сануулах зүйл сэтгэж олж хийгээрэй. Таны бизнес холбоотой байдаг бизнесийн салбарын хүмүүстэй түншилж тэднээр дамжуулж өөрийгөө сурталчлах нь зүйтэй. Ингэснээр хэрэглэгчид үйлчлүүлэгчид таныг хялбар олно.

ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУДЛУУД

Надад жижиг дунд бизнес эрхлэхэд ямар нэг зүйл шаардлагатай юу?
Та өөрийнхөө хөрөнгийн хамгийн үнэтэй зүйл нь. Иймд таны давуу ба сул талыг бодитойгоор тогтоох хэрэгтэй. Үүнийг тодорхойлохын тулд та зарим асуулт өөртөө тавих хэрэгтэй. Би бие даан ажиллаж чадах уу? Би хүмүүстэй яаж харьцдаг вэ? Би шийдвэр гаргахдаа ямар вэ? Би бизнес хийхэд сэтгэл зүйн болоод бие хааны хувьд давж гарч чадах уу? Би хэр төлөвлөж, зохион байгуулж чадах вэ? Миний зан байдал урам зоригтой байж чадахаар уу? Энэ бизнес миний амьдралд яаж нөлөөлөх вэ?
Би ямар бизнес сонгох хэрэгтэй вэ?
Ихэнхдээ таны хамгийн сайж хийж чадах бизнес бол таны хамгийн сонирхдог, хийж чаддаг зүйл чинь юм. Жишээ нь та машин сайн засдаг бол та машин засварын газар ажиллуулж болно. Та өөрийн боломжоо судалж мэдснээр та өөрийн салбарын талаар мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Өөрийн байдлаа зах зээлтэй тохируулснаар таны амжилтанд хүрэх магадлал ихэснэ.
Бизнес төлөвлөгөө гэж юу вэ? Би яагаад бизнес төлөвлөгөөтэй байх ёстой вэ?
Бизнес төлөвлөгөө нь таны бизнес, зорилгыг тодорхойлох бөгөөд таны фирмийн анкет болно. Бизнес төлөвлөгөөнд зах зээлийн судалгаа, маркетингийн стратеги, санхүүгийн тооцоо, орлогын төлөвлөлт, бэлэн мөнгөний гүйлгээний судалгаа багтана. Энэ таны компанийн тухай зохион байгуулалттай тодорхой мэдээлэл агуулсан байдаг тул сайн бизнесийн төлөвлөгөө зээл авахад чухал ач холбогдолтой.
Бизнес төлөвлөгөөг дэлгэрэнгүй хийх хэрэгтэй юу?
Та өөрөөсөө “Би ямар бизнес эрхэлж байгаа билээ?” гэж асуух нь утгагүй ч гэлээ зарим менежерүүп энэ асуултанд хариулж чадаагүйгээс болоод мпуурсан тохиолдолтой. Нэг цагны дэлгүүрийн эзэн өөрийнхөө өдрийн ихэнхийг цаг засахад зориулж олсон мөнгөөрөө цаг зарахад зарцуулдаг байснаа ухаарчээ. Ингээд тэр цаг засдаг бизнес хийдэг болохоо мэдэж худалдах ажиллагаагаа зогсоосноор орлого нь ч нэмэгджээ. Бизнес болон зорилгоо тодорхойлсноор зөв зүйлд хөрөнгө оруулалтаа хийж чадна.
Би эрх зүйн ямар асуудлыг анхаарах хэрэгтэй вэ?
Зөвшөөрөл, лиценз, тусгай зохицуулалт зэрэг нь бизнесийн салбар бүрд ялгаатай. Та эрх зүйн холбогдолтой мэдээллийг худалдаа аж үйлдвэрийн танхим эсвэл жижиг дунд бизнесийг дэмжих төвүүдээс авч болно.
Бизнест амжилт олохын тулд би юу хийх хэрэгтэй вэ?
Жижиг дунд бизнест дараах дөрвөн зүйлийн хүчинт амжилт олно:
• Зөв менежмент
• Аж үйлдвэр эрхлэх туршлага
• Техникийн дэмжлэг
• Төлөвлөх чадвар
Маш цөөн хүн энэ дөрвөн хүчин зүйлийг хангасан байдаг. Та хамгийн гол нь өөрийн туршлага, чадвараа үнэнээр нь үнэлж, дараа нь түншүүд болон ажилтнуудаараа таны сул талыг буюу дутууг нөхөж дундуурыг гүйцээхэд ашиглах хэрэгтэй.
Түншлэгчтэй байснаар амжилтанд амархан хүрэх үү?
Бизнесийн түнштэй байна гэдэг нь амжилтанд хүрэх баталгаа болохгүй. Хэрэв танд менежментийн ур чадвар, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бол түнштэй болох нь хамгийн сайн шийдэл мөн. Хувь хүний шинж чанар, зан байдал мөн техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх чадвартай байх нь түншлэл амжилттай байхыг тодорхойлно. Түншүүд бие биеээ нөхөж буюу нэгний сул тал нь нөгөөдөхийн давуу тал болж байх үед түншлэл амжилттай байдаг.
Би сайн ажилтнууд яаж ажиллуулах вэ?
Ажилтнуудаа болгоомжтой сонгох хэрэгтэй. Юуны өмнө тэднээр юу хийлгүүлэх вэ гэдгээ сайн тунгаана. Маш тодорхой байгаарай. Та ямар нэг ажил гарахад түүнийг хийж чаддаг, нөхцөл байдалдаа хурдан дасдаг ажилтан хэрэгтэй байж болно. Ажилд орохыг хүсэж байгаа хүмүүстэй ярилцлага хийж сайтар судлана. Ухаантай хариулт авахыг хүсвэл ухаантай асуу гэдэг үгийг санаарай. Тухайн хүний ур чадвар, туршлагын талаар хэр их мэдэх тусам та шийдвэрээ гаргахад улам хялбар байх болно.
Цалингийн түвшинг яаж тогтоох вэ?
Цалингийн түвшинг тогтоохдоо албан тушаалын зэрэглэл болон ур чадварт тавигдах шаардлагыг харгалзана. Та өөрийн салбарын орчин үеийн практик, үнийн харьцаа, ашгийн зөрүү зэргээ тодорхойлоно. Улсаас цалингийн доод хэмжээг тогтоосон бол та бодит цалингийн хэмжээ нь та болон таны ажилтны хоорондын асуудал.
Ажилтнуудын өмнө би санхүүгийн өөр үүрэг хүлээх үү?
Та цалин хөлснөөс орлогын татвар, ажилгүйдэл, нөхөн төлбөрийн даатгал (хэрэв төлөх бол), нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг төлнө. Мөн гол чухал ажилтнуудаа амь насны болон гэнэтийослын даатгалд хамруулж болно.
Аюулгүй байдлын ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Зэвсэглэсэн гэмт хэрэг хамгийн сайн бизнесийг ч нураадаг аюултай. Та маш сайн харуул манаачтай байх хэрэгтэй. Мөн аижлтнуудын дагаж мөрдөх аюулгүй байдлын журам дүрэм гаргаарай. Компьютерын системыг ашиглаж заль мэх хийх, эсвэл нууц баримт бичиг хулгайлах зэрэг боломжтой байдаг тул компьютерын хамгаалалт сайн байх нь чухал. Байгалийн гамшиг хэзээ ч хэлж ирдэггүй тул гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй шуурга зэргээс болж байшин баилга нурах, гэмтэх тохиолдол гарч болох тул зарим чухал баримт бичгүүдээ найдвартай газар хадгалж байх хэрэгтэй.
Би гэр бүлийн гишүүдээ ажилд авч болох уу?
Гэр бүлийн гишүүдээс бизнесийн ажиллагаанд туслах нь олонтаа. Зарим бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь маш том тус дэм болдог бол заримыхны хувьд засаж лзошгүй алдагдалд хүргэдэг. Хамгийн гол нь гэр бүлийн гишшүд тань таныг дарга, захирлын хувьд хэр хүндэлж үгийг тань соносж байгааг анхааралтай ажих хэрэгтэй. Өөртөө дараах асуултыг тавиад хариулаад үзээрэй: “Би гэр бүл болон бизнесийн шийдвэрээ хольж хутгалгүйгээр тус тусад нь гаргаж чадах уу?”
Надад компьютер хэрэгтэй юу?
Жижиг дунд бизнес эрхлэгчид эрчимтэй хөгжиж буй технологийн дэвшил, үйлчлүүлэгчдийн хүсэлт ,шаардлага, зардлын өсөлт, өрсөлдөөн зэрэгтэй тулгарч байна. Орчин үетэй хөл нийлүүлж байхад та электрон худалдааны мэдлэгтэй байх хэрэгтэй. Компьютерээр дамжуулж та хөрөнгө оруулалт ч болж мэдэх мэдээлэл олж чадна. Үүний зэрэгцээ компьютер таныг олон хүнд суртал, дарамтаас ангижруулна.
Харилцаа холбоо гэж юу вэ?
Бүх жижиг бизнес эрхлэгчид нийтлэг үүрэгтэй: худалдах, худалдан авах, санхүү, нягтлан тооцоо, удирдлага. Та өөрийн бизнесийн онцлогоос шалтгаалж харилцаа холбоо таныг зорилгодоо хүрэхэд тусална. Утас, интернетийн сүлжээ бол харилцаа холбооны үндсэн хэлбэр. Эдгээр нь оричн үеийн шаардлагатай хөл нийлүүлж өөрчлөгдөж чаддаг хэрэгсэл. Та харилцаа холбоог хэр ашиглаж чадаж байгаагаар таны ирээдүй дэх орлого басхүү хэмжээгээр тодорхойлогдоно.
Бизнесээ эхлэхэд хэр их мөнгө хэрэгтэй вэ?
Та бизнесээ явуулахад хэрэгцээтэй байр, тоног төхөөрөмжөө судалж гаргаснаар доод тал нь нэг жил үйл ажиллагаа явуулах урсгал зардалд зарцуулах мөнгөтэй байх хэрэгтэй. Энэ зардалд цалин хөлсөөс гадна зээлээ төлөх мөнгө багтана. Бизнесийн уналтын нэг шалтгаан нь бизнес эхлэхэд хангалтгүй мөнгө хөрөнгөтэй байх явдал юм. Иймд бэлэн мөнгөний урсгал зардлаа тооцоолоход нягтлантай маш сайн зөвлөлдөх хэрэгтэй. Бизнес төлөвлөгөө хийснээр та шаардлагатай хөрөнгийн тухай мэдээллээ тодорхой мэдэх болно.
Бизнес санхүүжүүлэх ямар арга байна вэ?
Өөрийн сангаа бий болгох нь санхүүжилтын эхний алхам. Энэ бол та бизнестээ хэр үнэнч анхааралтай хандаж байгааг тодорхойлох том үзүүлэлт болно. Өөрийнхөө мөнгийг эрсдэлд оруулж чадаж байгаа нь бусад хүмүүст таны бизнест хөрөнгө оруулах итгэл өгнө. Магадгүй та гэр бүлийн хүмүүс болон түншлэгчээсээ нэмэт санхүүжилт авахыг хүсэж болно. Банк бол мэдээжийн санхүүжүүлэх хэрэгсэл мөн. Банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо зэрэг санхүүгийн байгууллагаас туслалцаа авч болно. Худалдааны зээл, үнэт цаас борлуулах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аргууд бас бий. Санхүүгийн лизинг жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн нөөцөнд нь тулгуурладагаараа хамгийн тохиромжтой юм.
Би зээл авахад юу бэлдэх шаардлагатай юу?
Ерөнхийдөө зээлдэгч дараах гурван асуулт асуудаг:
• Та зээлээ яаж ашиглах вэ?
• Хэдий хэмжээний мөнгө зээлэх хэрэгтэй байна вэ?
• Зээлээ яаж эргүүлэн вөлөх вэ?
Та зээл авахаар хүсэлт гаргахад тодорхой дэлгэрэнгүй хийсэн бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн тайлангаа хамт өгнө. Бизнесийн төлөвлөгөөнд танай компанийн нэр, байрлал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эрх зүйн статус, маркетинг, худалдааны зорилго, санхүүгийн дүн шинжилгээ, төлөвлөгөө багтана. Та өөрийн туршлага, менежментийн чадвараа тодорхой гаргасан байх хэрэгтэй.
Би ямар ашигтай ажиллах вэ?
Энэ тийм ч хялбар хариулах асуулт биш. Шууд ашгаа бодохоос өмнө орлого, зарлагаа сайн бодолцох хэрэгтэй. Гэхдээ “үйлдвэрийн норм, харьцаа”-гаар ашгаа тооцоход хэрэгтэй. Та өөрийн бизнесийн салбарын дундаж компанийн дундаж ашгийг тооцож үзэж болно.
Би нягтлан бодох бүртгэлийн талаар юу мэдэх шаардлагатай вэ?
Санхүүгийн тайлан бүртгэл хөтлөх нь тийм ч ядаргаа төрүүлсэн ажил биш юм. Снахүүгийн бүртгэл тайлан тооцоогүйгээр таны бизнес хэр явж байгаа, ямар төлөвтэй байгааг тодорхойлж чадахгүй. Наад тал нь тайлан тооцоодоо дараах мэдээлэл заавал байна:
1. Татвар, даатгал төлсөн баримт
2. Өр авлага төлсөн, нэхэмжилсэн баримт
3. Бизнестэй холбоотой санхүүгийн баримт бичиг /худалдсан, худалдан авсан баримт/
Би бизнесийн санхүүгийн тооцоо тайланг яаж хөтлөх вэ?
Тайлан бүртгэлийн хэлбэр болон тоо нь таны бизнесийн онцлогоос шалтгаална. Та мэргэжлийн нягтлан бодогчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Чухам юу хэрэгтэй, юу хэрэггүй болохыг тодорхойлоход дараах асуудлыг анхаараарай:
1. Тайлан балансыг яаж хэрэглэх вэ?
2. Энэ мэдээлэл хэр чухал вэ?
3. Энэ мэдээллийг өөр газраас олж авах боломжтой юу?
Санхүүгийн ямар мэдээлэл надад хэрэгтэй вэ?
Та дараах гурван санхүүгийн мэдээллийг бэлтгэнэ:
1. Санхүүгийн баланс, бүртгэл
2. Орлогын мэдүүлэг
3. Урсгал зардлын тооцоо
Маркетинг гэж юу вэ?
Маркетинг бол таны хамгийн чухал үйл ажиллагаа юм. Маркетингийн дараах дөрвөн үндсэн асуудал бий:
• Бараа бүтээгдэхүүн: Таны худалдаж буй бараа үйлчилгээний тодорхойлолт
• Үнэ: Таны бараа үйлчилгээний үнэ
• Сурталчилгаа: Та хэнд, юуг, хаана борлуулж байгааг зах зээлд таниулах ажиллагаа
• Газар: Үйлчлүүлэгчид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хэрэглэж буй нийлүүлэлтийн суваг
Маркетинг бол зөвхөн сурталчлах худалдаалах ажиллагаа биш юм. Жишээ нь маркетингийн нэг гол хэсэг нь үйлчлүүлэгчдээ судлах явдал болно. Тэд юу хүсэж байна вэ? Тэд хэр хэмжээний бараа худалдан авах чадвартай вэ? Тэд ямар бодолтой байна вэ? Эдгээр асуудлуудад өгөх таны хариулт таны бизнесийн өсөлт, уналтад чухал нөлөөлтэй.
Миний зах зээлийн боломж гэж юу вэ?
Та үйлчлүүлэгчээ тодорхойлж, зах зээлийн хэмжээг судлан, өрсөлдөгчийн тоо, чадавхийг мэдснээр зах зээлд эзлэх хувь хэмжээ болон боломжоо тодорхойлно.
Сурталчилгааны хувьд юуг анхаарах вэ?
Та бизнесээ хэр төлөвлөж, зар сурталчилгааны хөтөлбөр сайн боловсруулснаас шалтгаалж ианы бизнесийн өсөлт шалтгаална. Зар сурталчилгаа таны бизнесийн имиж болдгийн хувьд маш сайн төлөвлөж, төсөвлөх хэрэгтэй. Иймд үр дүнтэй зар сурталчилгааны хэлбэр сонгохын тулд бизнесийн зөвлөгөөний компанид хандаж болно.
Би үнээ яаж тогтоох вэ?
Бараа, үйлчилгээний үнийг үндсэн гурван зардалд үндэслэн тогтооно: шууд материал, хөдөлмөрийн хөлс болон үйл ажиллагааны зардал (урсгал зардал, татвар, даатгал, бусад үйл ажиллагааны зардал ). Эдгээр зардлыг тодорхойлсны дараа та бараа үйлчилгээнээс олох ашгаа тодорхойлж барааны үнэнд нэмнэ. Барааны үнээ тодорхойлохдоо бусадтай өрсөлдөхүйц байхын зэрэгцээ өөртөө ашигтай байх нь чухал.
Газар зүйн байрлал чухал уу?
Та бизнесээ хаана ажиллуулахаа сонгоход зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр нь амжилт, уналтын ялгаатай адилхан. Таны эрхэлж байгаа бизнесийн ажиллагаа, зах зээлийн чадавх, хөдөлмөр эрхлэлт, өрсөлдөгчид, үйлчлүүлэгчдэд хүрэх боломж зэрэг нь таны хаана бизнес эрхлэхийг тодорхойлно. Бизнес томрох тусам газар зүйн байршил чухал болж эхэлдэг.
Тоног төхөөрөмж, байрыг санхүүгийн түрээсээр авах эсвэл худалдаж авахын аль нь дээр вэ?
Энэ асуудалд маш анхааралтай хандах хэрэгтэй. Санхүүгийн түрээс нь хэдийгээр таны дансыг улайлгатал төлбөр шаардахгүй нь давуу талтай ч тухайн хөрөнгийг худалдах боломжгүй. Иймд танд ямар боломж байгааг сайн судалж үнийн шинжилгээ хийж шийдвэрээ гаргах нь зүйтэй.