Жижиг дунд бизнес эрхлэгчдийн гаргадаг зарим алдаа

images (2)

Зах зээл 

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дампууралд хүргэдэг нэг шалтгаан нь бизнес хийх гэж байгаа зах зээлээ урьдчилж судлаагүй байдагтай холбоотой. Ихэнх бизнес эрхлэгчид бизнесээ эхлэхдээ тэдний бараа үйлчилгээ үнэхээр эрэлттэй байгаа эсэхийг нягталж судлалгүйгээр өөрийн дотоод итгэл үнэмшил, сэтгэгдэлдээ тулгуурладаг. Ийнхүү бизнес эхлээд ажиллаж байх үед хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарсны эцэст зах зээлийн хуулийг эргэн санахад хүрцгээдэг байна.

Иймд хамгийн түрүүнд зах зээлийн судалгаа хийж, эрэлтийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв жижиг дунд бизнес эрхэлэгчид зах зээлийн судалгаа хийх хөрөнгө мөнгөний бололцоогүй бол тухайн салбарт бизнес эрхэлж буй компани, хувь хүмүүс, худалдаа аж үйлдвэрийн танхим, холбоод мөн тэрчлэн хэрэглэгчидтэй уулзаж ярилцаж болно. Хамгийн чухал нь зах зээлийн талаарх мэдээллээ аль болохоор ихийг цуглуулаарай.

Магадгүй таны бараа бүтээгдэхүүн цаг үеэсээ түрүүлсэн эсвэл аль хэдийнээ зах зээлд түгсэн бараа байж болно. Хэрэв эрэлт байхгүй бол бизнесийн төлөвлөгөөгөө эргэн боловсруулж стратегаа өөрчлөх хэрэгтэй. Сэргэлэн овсгоотой бизнес эрхлэгчид алдагдал гарч болзошгүй байдалтай тулгармагц дараагийн ажиллагаандаа орцгоодог.

Менежмент
Ихэнх жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн зарим үйл ажиллагааг дэмий зүйл гэж боддог. Жишээ нь санхүүгийн тайлан бүртгэл хөтөлж, хуучин өр төлбөр, авлагаа хянаж байхыг төвөгшөөж харин бизнесэ цаашид өргөжүүлж, шинэ зах зээл олох зэрэгт анхаарлаа төвлөрүүлдэг. Гэхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хийх дуртай зүйлээ хэдий сайн хийх тусам бизнесийн энгийн алдаа гаргах боломж тэр чинээгээр их байдаг. Бизнес эрхлэгчид зөвхөн өөрсдийн дуртай зүйлээ хэт их анхаарч хийх ёстой зүйлээ умартдаг талтай. Бизнес гэдэг бол зөвхөн стратеги төлөвлөгөө хийх бус өдөр тутмын үйл ажиллагаагаа хянаж байх ажиллагаа ордог.

Гэрээ 
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн гаргадаг түгээмэл нэг алдаа нь бичгээр гэрээ байгуулдаггүй явдал юм. Бизнес эрхлэгчид амлалт хийж “гар барьж” гэрээ хийцгээдэг. Бичгэн гэрээгүйгээр бизнесийн үйл ажилагаа явуулах нь хожмын их төвөг бэрхшээлийн эхлэл болно. Бичгэн гэрээ байхгүй бол маргаан гарахад таны үгийг нотлох баримт үгүй бөгөөд та эцэстээ цаг хугацаа, зардлаар хохироод үлдэнэ. Ийм явдал бизнесийн хамтран ажиллах гэрээнд түгээмэл тохиолддог. Албан бус судалгаагаар тухайн улсад бизнес эрхлэгчдийн тал гаруй нь бичгэн гэрээгүйгээр буюу хуучирсан гэрээний үндсэнд бизнесээ явуулж байдаг байна.

Хэрэв та хэн нэгэнтэй бизнес хийх гэж байгаа бол талуудын харилцаа холбоог баримтжуулсан бичгэн гэрээ байгуулах зэргээр бичиг баримтжуулаарай.

Намайг олоорой
Үйлчлүүлэгчид намайг олох болно гэж боддог нь бизнес эхлэгчдийн нэг алдаа байдаг. Таны бизнес хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, арилжаа худалдааны төвд байрладаггүй л юм бол зүгээр суугаад үйлчлүүлэгчдээ хүлээгээд байж болохгүй. Таныг олоход нь та үйлчлүүлэгчддээ туслах хэрэгтэй. Энэ нь вебсайт хийдэг онлоайн бизнесийн хувьд ч адилхан. Байнга бизнесээ урамшуулж байх хэрэгтэй юм.

Шинэ бизнесийг олонд танил болгоход зар сурталчилгаа чухал. Үргэлж үйлчлүүлэгчдээ өөрийгөө сануулах зүйл сэтгэж олж хийгээрэй. Таны бизнес холбоотой байдаг бизнесийн салбарын хүмүүстэй түншилж тэднээр дамжуулж өөрийгөө сурталчлах нь зүйтэй. Ингэснээр хэрэглэгчид үйлчлүүлэгчид таныг хялбар олно.