Бидний тухай

2006 онд байгуулагдсан “Эм Ай Си Жи” ХХК нь маркетингийн судалгаа, хөрөнгө оруулалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, бизнесийн сургалтыг өнөөдрийг хүртэл явуулсаар ирсэн туршлагатай. Бид Сингапурын менежмент консалтингийн компани, Япон улсын үйлчилгээний маркетингийн зөвлөгч багштай хамтран ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл:

1. Маркетингийн судалгаа

2. Социологийн судалгаа

3. Хүний нөөцийн судалгаа

4. Бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах

5. Маркетингийн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

7. Бизнесийн сургалт, зөвлөгөө

8. TEAM CENTER Хувь хүний хөгжлийн сургалт

9. Хөрөнгө оруулалтын зуучлал, зөвлөгөө

Манай компанийн харьяа СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ төв Монгол болон олон улсын Монголч судлаач эрдэмтдэд маркетингийн судалгаа, мониторинг, харилцагч үйлчилгээний монеторинг, судалгааны аргазүй, Олон нийттэй харилцах менежмент, хүний нөөцийн чиглэлээр сургалт, зөвлөгөөг үзүүлж байна. Бид 2009 оноос хойш 30 гаруй албан байгууллагуудтай хамтран ажиллалаа.

БИЗНЕСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

- Компанийн брэнд бүүкийг бүтээх, имижийг бий болгох

- Маркетинг, PR-ийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

- Үйлчилгээний байгууллагын монеторигийн судалгаа

- Харилцагч үйлчилгээний стандарт бий болгох, хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ

- Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, идэвхижүүлэх, хянах

- Гэрээт маркетинг, бүтээгдэхүүнийг таниулах арга хэмжээ

“Эм Ай Си Жи” ХХК нь өөрийн дэргэдээ сургалт судалгааны төв, “Монголын Интернэт Маркетинг Хөгжлийн Холбоо” ТББ, аялал жуулчлалын “Хустай хорс травел” ХХК, “Хас баян” ХХК гэсэн салбар нэгжүүд бий болгон ажиллаж байна. Бид 2012 онд “МОНГОЛ СУДЛААЧ” судлаач, оюутаны дунд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэх, судлаачдын чадавхийг нэмэгдүүлэх, бусдаас суралцах боломжийг нээн “МОНГОЛ СУДЛААЧ КЛУБ”-ийг үүсгэн байгуулаад байна.