Судалгааны аргазүй

Судалгааны аргачлал, аргазүйн талаар энэ хэсэгт хүргэж байна.

Тоон судалгааны аргачлал

Тоон үзүүлэлтийн судалгаа нь анхдагч болон хоёрдогч судалгааны төрлүүдээр хийгдэж болно. Зарим нэг хамгийн нийтлэг хэрэглэгддэг тоон үзүүлэлтийн зах зээлийн судалгааны төрлүүд харуулж байна.

Анхдагч тоон үзүүлэлтийн зах зээлийн судалгааны техникүүд
Анхдагч техникүүд нь хамгийн нийтлэг төрлийн тоон үзүүлэлтийн зах зээлийн судалгаанд хэрэглэгддэг форм юм. Зарим хамгийн нийтлэг болон өргөн хэрэглэгддэг хэлбэрүүд:

Уламжлалт ёсоор, асуулгууд нь цаас ашиглаж явагддаг төрөл байсан бол одоо аажмаар өөрчлөгдөж онлайн хэрэгсэл болон өөрчлөгдөж байна. Цуглуулсан мэдээллүүд нь тодорхой зөрөөгүйгээр бүх хүн амыг төлөөлөх чадамжтай байх нь чухал бөгөөд асуулга чухал хүчин зүйл болно. 

Тус тоон үзүүлэлтийн зах зээлийн судалгааны арга нь уламжлалт ёсоор биечлэн явагддаг байсан бол одоо утас болон онлайн платформууд руу шилжсэн. Ярилцлага нь судлаачийг оролцогчдоос өргөн хүрээнд мэдээлэл цуглуулах боломжийг олгодог. Тоон үзүүлэлтийн ярилцлагууд нь онцгой зохион байгуулагддаг бөгөөд мэдээлэл цуглуулах түлхүүр үүргийг гүйцэтгэдэг.

Судлаач нь  компьютерын программ болон тусгай техникүүдийг ашиглан утсаар ярилцлага авах аргачлал юм.

Тоон үзүүлэлтийн зах ээлийн судалгааг хийх хоёрдогч судалгааны арга нь таамаглалыг батлах эсвэл туршилтын болон анхдагч өгөгдлөөс дүгнэлт хийхэд ашиглагддаг. Энэхүү арга нь түүхэн өгөгдөл, анхдагч өгөгдлийн статистикийн ажиглалтуудыг нотлоход тусалдаг зах зээлийн судалгаа арга юм. Жишээ нь: Борлуулалтыг сар сараар нь цаг агаарын өөрчлөлт, баяр ёслол, улирлын нөлөөгөөр шинжлэх, харьцуулалт хийх нь тус судалгааны аргачлал юм.

Чанарын судалгааны арга

Чанарын судалгааг хөтлөн явуулахад ихэвчлэн эдгээр зах зээлийн судалгааны аргуудын нэг нь ашиглагддаг:

Энэхүү судалгааны аргачлал нь 6-10 хүнтэй бүлэг хүмүүсээс бүрдэх бөгөөд тодорхой бүтээгдэхүүн болон үйлчилгээний маркетинг стратегийн талаар ярилцахад оршино. Ихэвчлэн тухайн салбарын талаар мэдлэгтэй хүмүүсээс бүрдэх юм. Гишүүдээс үзэл бодлыг солилцуулах, адил тэгш эрхийг хангах үүднээс хэлэлцүүлгийг удирдах хүнтэй байдаг.  Тухайн судалгааны зорилгын дагуу, тодорхой асуудлаар талуудын санаа бодол, байр суурь, итгэл үнэмшил, үнэлэмж, хандлагыг судлах зорилгоор  фокус ярилцлагыг гүйцэтгэдэг. Энэ нь тухайн судалгааны зорилго, зорилтын дагуу судалгаанд тулгуурлан урьдчилан бэлтгэсэн удирдамж, асуултуудын дагуу ярилцах арга бөгөөд  олон нийт, талуудын санаа бодол, байр суурийг ойлгох, нийгмийн ялгаатай бүлгүүдэд тулгамдаж буй асуудлыг мэдрэх, эрсдэлийг илрүүлэхэд энэ аргыг бүтээлчээр хэрэглэж,  судалгааг үр нөлөөг дээшлүүлж болно.

Энэ нь ихэвчлэн нэг-нэг харьцаатайгаар явагдах бүлэг хүмүүсийг хамарсан утсаар болон нүүр тулсан ярилцлагаар хийгддэг төрлийн судалгаа юм. Энэ аргачлал нээлттэй хариулт шаардсан нээлттэй асуулгын (open-ended questions) хүрээнд явагддаг учир маш сайн мэдээлэл цуглуулах боломжтой байдаг. Хүмүүс бие даасан бодгаль, өөр өөрийн гэсэн ертөнцтэй, тэдний үзэл бодлын нарийн зүйлсийг сонсох, харилцан ярилцах замаар л олж авна. Судалгааны зорилго зорилтоос хамааран нээлттэй, хагас бүтэцлэгдсэн, гүнзгийрсэн, экспертийн ярилцлагын аргууд гэж ангилж болно. Үүнд: 
•    Нээлттэй ярилцлага нь энэ судалгааны аргыг ашиглах нэг хэлбэр  хэрэглэгч өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, байр суурийг чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог арга юм. 
•    Хагас бүтэцлэгдсэн ярилцлага нь урьдчилан бэлтгэсэн асуулга ашиглахын зэрэгцээ судалгаанд оролцогч өөрийн санаа бодлыг илэрхийлэх боломжийг олгодог бөгөөд  тодорхой сэдэв, чиглэлийн дагуу бүтэцлэх нь судалгааны зорилгод илүү их анхаарч, ярилцлага үр өгөөжтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг. 
•    Гүнзгийрүүлсэн ярилцлагаар тодорхой асуудлаар хариулт авахаас гадна талуудын үйл хөдлөлийг ойлгох, үйл хөдлөлийн учир шалтгаан, уг сурвалж, үзэл бодол, мэдрэмж, хандлагыг илрүүлэхэд тусалдаг.
•    Экспертийн ярилцлага нь тодорхой сэдвээр хангалттай мэдлэг, туршлага бүхий экспертүүдийн санаа бодлыг судалгаанд тусгах, бодлогын шийдэл боловсруулахад ашиглах, оролцоог бий болгох зорилгоор ашигладаг судалгааны арга юм. Ярилцлагын аргыг ашиглах үед орчин нөхцөл бүрдүүлэх, харилцан итгэлцлийг бий болгож, хувийн нууцыг хадгалах нь чухал байдаг.
 

Хэрэглэгчийн үйл хөдлөлд ажиглалт хийх байдлаар буюу худалдан авалтын үед бүтээгдэхүүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харах юм. Энэ арга нь хэрэглэгчийн санаа бодол, үзэл хандлагаас бусад зүйлсийг илрүүлэхэд тусалдаг. Үйл явц, процессыг ажиглах, үйл явдлын өрнөлийг явц дунд нь ажиглалтын аргаар судлах зайлшгүй шаардлагатай бөгөөд өөр аргаар орлуулах боломжгүй судалгааны арга байдаг.  Тухайн судалгааны зорилго, зорилтыг хамааруулан урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний дагуу гаднаас болон бүрэн, идэвхтэй, дунд зэргийн, идэвхгүй оролцоотойгоор  ажиглах аргыг хэрэглэдэг.

Хэрэглэгчийн амьдрал,  гэр бүлийн үйл ажиллагаанд биеэр оролцож санал бодлыг тодорхойлох арга юм. Өөрөөр хэлбэл тухтай орчинд байхад хэрэглэгчдийн санаа бодлыг тодорхойлж, цуглуулж авдаг арга юм.  

Сошиал медиагийн тусламжтайгаар онлайн фокус бүлгийн судалгаа нь нь удирдахад илүү хялбар болж байна. Хүмүүсийг фокус бүлгийн судалгаанд хамруулах, мэдээллийг цуглуулан шинжилгээ хийх, үйл явцыг удирдахад хялбар байдаг. 

Хүсэлт илгээх